Monday, March 31, 2014

Домог, үлгэр

                                                                  Үлгэр, Домог

  • Үлгэр: Алтан гургалдай Үлгэр: Алтан гургалдай
    Ахин ирдэг зун цагт алтан гургалдай шувуу таван өндөг гаргаад тавтай амьдарч байжээ. Гэтэл нэг өдөр гай дайрсан юм шиг аргал шаргал өнгөтэй аргат үнэг ирээд. - Алтан гургалдай гуай, таван өндөгнийхөө нэгийг та надад өгөөч гэсэнд - Өгөхгүй гэжээ.
  • Үлгэр: Хурмастын хулагч гүүг барьсан ньҮлгэр: Хурмастын хулагч гүүг барьсан нь
    Нэгэн бадарчин явж байтал зам дээр нэг үхсэн адууны сэг байхыг үзээд “Хэрэг болж магадгүй” гээд түүний сүүлийг тайран авч үүргэндээ хийгээд цааш явж гэнэ. Гэтэл хэсэг баячууд овоо тахиж байгаа дээр хүрч очвол тэдгээр хүмүүс “Хурмаст тэнгэрийн хулагч гүү” гэж байдаг эсэх тухай маргалдан зарим нь “Огт байхгүй” гэж зүтгэж байна гэнэ.

  • "САЙХАН СЭТГЭЛТ БЯЦХАН ЭЗЭНТЭН" монголын маань хүүхэд бүр уншаасай гэж хүснэ
    Седрик аавыгаа өөд болоход дөрвөн настай байжээ. Өндөр нуруутай, цэнхэр нүдтэй, ширвээ сахалтай аавынхаа мөрөн дээр суугаад эсвэл морь болон унаж өрөөн дотор тоглодог байснаа л тэр сайн санадаг.
  • Үлгэр унших дуртай юу? Үлгэр унших дуртай юу?
    Эрт урьд цагт Соломбо хаан гэжнэг хаан байжээ. Энэ хаан их баян боловч үр хүүхэдгүй юмсанжээ. Энэ хааны нэг ядуу зарц хүн олон хүүхэдтэй айжээ. Хамгийн бага хүү нь гурван настай сэгсгэр үстэй хүү гэнэ. Тэгсэн чинь нэг лам хааныд очоод
  • Голсон үлгэрүүдээрээ алдрын оргилд гарсан үлгэрчГолсон үлгэрүүдээрээ алдрын оргилд гарсан үлгэрч
    Хүүхэд бүхний мэддэг “Улаан малгайт”, “Гуталт муурын үлгэр”, “Нойрсож буй гоо гүнж” зэрэг үлгэрүүдийн эзэн Шарль Перро нь одоогоос дөрвөн зууны өмнө 1628 онд Париж хотноо шүүгчийн гэр бүлд отгон хүү болон мэндэлжээ.
  • Хүн төрөлтний хамгийн эртний домгийн цогц болох грегийн домог ингэж эхэлдэгХүн төрөлтний хамгийн эртний домгийн цогц болох грегийн домог ингэж эхэлдэг
    Эхэндээ гагцхүү өнө мөнхийн, хязгаар хярхаггүй, хав харанхуй Эмхгүй оршин байжээ. Энэхүү Эмхгүйд ертөнцийн амьдралын эх уг гарвал байжихуй. Ертөнц даяараа болоод үхэшгүй мөнхийн бурхад бүгд хязгаар хярхаггүй Эмхгүйгээс үүдэн гарсан,
  • Хайр энэрэл хүнийг аз жаргалтай болгодог Хайр энэрэл хүнийг аз жаргалтай болгодог
    Английн нэрт зохиолч О.Уайльд 1855 онд Ирландийн Дублин хотноо англо-ирланд гэр бүлд төржээ. Дублиний коллежид сурч байхдаа авьяас чадвараараа шалгаран Оксфордын Их Сургуульд тэтгэлгээр суралцан төгссөн байна.
  • Шидэт савдгийн үзүүлсэн ертөнцШидэт савдгийн үзүүлсэн ертөнц
    Ширэнгэн ойн Шаалуу хүү Мауглийг мэдэхгүй хүн өдгөө үгүй биз ээ. Хүний ертөнцөд мэндэлсэн ч онгон байгалийн зэрлэг амьтдын гэр бүлд өссөн хүүгийн адал сонин явдлыг анхлан өгүүлэгч нь Нобелийн шагналт Английн их зохиолч, яруу найрагч Ричард Киплинг юм.
  • Ч. Диккенсийн Ч. Диккенсийн "Аугаа их итгэл найдвар" чухам юу байв?
    Ч. Диккенсийн бүтээлийн хамгийн чухал нь юу вэ? Хүүхэд бүр, ялангуяа хөвүүн болгон хүч чадалтай, эрүүл чийрэг байхыг хүсдэг. Хүч чадалтай байх нь мэдээж сайн хэрэг. Гэвч эр зориггүй бол тэр хүч чадал дэмий талаар хэрэг болно. Үлгэрлэвэл аварга хүчирхэг ч аймхай хулчгар заан өчүүхэн бяцхан хулгана ахайд дийлдэхийн үлгэр билээ. Хүч чадал, эр зориг хоёр хослох нь үнэхээр сайхан.
  •  "Шарлот аалзны тор" зохиолыг 14 настай охин Н.Майдар орчуулжээ
    Дэлхийн хүүхдийн шилдэг зохиолын цуврал -108 - ын нэг "Шарлот аалзны тор" хэмээх бас нэгэн ном хэвлэлд шилжлээ. Энэхүү ном 14 настай охин Н.Майдарын анхны бие даасан орчуулга болсноороо онцлогтой байна.

No comments:

Post a Comment