Оньсого тааврууд
- АмьтанЛав лав явдалтай
Лам шар дээлтэй
Суг суг явдалтай
Сухай шар дээлтэй
/үнэг/
- Ургамал модНайр найр мод
Наян салаа мод
Түр түр мод
Түмэн салаа мод
Мөчир болгон гишүүтэй
Гишүү болгон өндөгтэй
Өндөг болгон уурагтай
/хуш, самар/
Гол усГүег хааны хөвүүн
Гүйж л, гүйж л явдаг
/голын ус/
Гүрний ээж гүзээгүй
Олны ээж
оломгүй /гол/
http://www.urlag.mn/cat/90.htm
Байгалийн үзэгдэлДээрээс дэвс гэлээ
Дэлхий намс гэлээ
Хар хорхой атирав
Хадам эх уярав
/Тэнгэрийн дуу, цахилгаан, аадар орж, дэлхий сэргэх/
Жил, улиралАав нь амгалан тайван
Ээж нь цэнгэл сайхан
Хүүхэн нь гунхал сайхан
Хүү нь ширүүн хар
/жилийн дөрвөн улирал/
Хувилбар: Аав нь зожиг залхуу
Ээж нь эрхэм жаргал
Эгч нь сэрүүн тунгалаг
Хүү нь догшин цагаан
/жилийн дөрвөн улирал/
Гариг ертөнцДэмбэ дээвэр
Хамба хаяатай
/Тэнгэр/
Хайлан торгыг
Хайчилж болохгүй
/Тэнгэр/
Хөгжилтэй таавар1. Март, Ёолк гэж юж вэ? (эмэгтэйчvvдээ мартдаг баяр, шартаад маргааш нь ёолдог баяр)
No comments:
Post a Comment