Монгол Улсын Боловсролын Их Сургууль
Монгол Судлалын Сургууль
Монгол Англи хэлний 1-р курс
Бие даалт
Сэдэв: Монгол англи
хэлний төсөө ба төрөл үг
Шалгасан:........................../Ш.Баттөгс/
Гүйцэтгэсэн: Н.Үржиг
Б.Үржин
. Дөлгөөн
УБ 2014он
Гарчиг
Удиртгал
0.1
0.2 Сэдэв судалсан
байдал
v
Төсөө
утгат үг:
ü Хэл шинжээч, үгийн сан судлаач Д.Н.Шмелёв
a. Утгаараа ойрхон нэгэн язгууртай үгсийг төсөө утгат үгс
буюу
пароним гэнэ.
Жишээ нь: остатки(үлдэц)- останки(чандар)
b. Ерөөс үгийн дуудлагаараа ойрхон үгсийг пароним гэж
нэрлэнэ.
Жишээ нь: апеллировать (давж заалдах)-оперировать (явуулга хийх)
ü Доктор Д.Отгонсүрэн:
Дуудлага
нь төсөөтэй, утга нь ондоо үгсийг төсөөтэй нэр, төсөө үг гэдэг.
Жишээ нь: Эр-ир,
хайртай-найртай, цэлгэр- дэлгэр
ü Хэлшинжээч М.И.Фомина:
Үгсийн нэгэн аймагт багтах, нэг язгууртай, ойролцоо
дуудлагатай боловч, утгаараа ондоо үгсийг пароним гэдэг гэж нарийвчлан хэлсэн
байдаг.
v
Төрөл
буюу зүйлчилсэн үг
ü
0.3 Судалгааны ажлын зорилго:
Судалгааны ажлын зорилт:
0.4 Судалгааны ажлын ач
холбогдол:
I. Бүлэг Монгол
хэлний төсөө утгат үг
1.1 Монгол хэлний төсөө үгийн тухай ойлголт
Тодорхойлолт: Хэлбэр, утга, дуудлагын аль нэг шинжээрээ төстэй үгсийг төсөө үг буюу
пароним гэнэ.
Төсөө үг нь хэлбэрээрээ адил биш
байдгаараа ижил үгээс ялгаатай боловч зарим төсөө үг ойролцоо утгатай
байдгаараа ойролцоо нэртэй төстэй юм.
Жишээ нь: Саарал,
буурал гэсэн үгс нь утгаараа ч, дуудлагаараа ч төстэй байдаг.
Төсөө үгс нь заавал
утгын хувьд төсөөтэй ойролцоо байх албагүй бөгөөд тухайн үг аль нэг шинжээрэээ
төстэй байх нь төсөө үгийн гол шинж юм.
Ø О.В.Вишнякова:
“Янз бүрийн ухагдахуун санаа илэрхийлэх, үгсийн нэгэн
аймаг, хүйс, хэв зэрэгт багтах, учир шалтгаан-хэлзүйн нэг эгнээд орох, аль нэг
үе дээрээ өргөлттэй, адил язгууртай үгсийг үнэмлэхүй төсөө үг буюу пароним
гэнэ” хэмээн тодорхойлсон байдаг.
Жишээ нь: цагаан-цэгээн, загсах- зогсох, бандгар-бондгор
1.2 Төсөө утгат үг үүсэх хүчин зүйл
Монгол хэлний төсөө утгат үг үүсэн
бүрэлдсэн, үгийн сангийн-утгазүй, авиазүйн хүчин зүйл бий.
Тухайлбал:
1) Үгийн амь буюу эгшиг авиалбарын сэлгэлт, түүний утга
ялгах хүчин зүйл нөлөөлж үүссэн.
Жишээ нь:
Гатлах-гэтлэх, андуурах-эндүүрэх, шамдах-шимтэх г.м
2) Үгийн язгуур дараагийн үетэйгээ сэлгэж, төсөө утгат үг
үүсгээд, түүхэн хөгжлийн явцад хэрэглээ өөр болж, мэдэгдэхгүй шахам болсон
байна.
Жишээ нь:
ноцох-цонох, шахах-хаших, шүтэх-түших, сэт-тэс
3) Үг бүтээх зарим дагаврын ойрхон утгатайгаас шалтгаалж
үүссэн байна.
Жишээ нь: махсаг-махсуу,
ихэмсэг-ихэрхэг, гоёрхог-гоёмсог
4) Монгол хэлэнд төсөө утгат үүсэх нэгэн хүчин зүйл бол
авиалбар нэмэгдэх, хасагдах өөрчлөл болно.
Жишээ нь: хөвч –өвч, цангах-ангах,
сод-од, тоодон-оодон,
Дэрвийх-эрвийх,
төчнөөн-өчнөөн, төдий-өдий
1.3 Төсөө утгат
үгсийн ангилал
Монгол хэлний төсөөт үгс гэж утга хэлбэрийн талаар бүрэн
бус буюу заримдаг тохирсон үгсийн ижилслийг хэлэх ба утгаар нь:
1. Ойролцоо утга бүхий төсөөт үгс
Жишээ нь: сөөх~сөөнгөтөх~сөөнгөрөх
2. Салаа утга бүхий ойролцоо үгс
Жишээ нь: (товойх~төвийх~довойх~дөвийх~шовойх~шөвийх~шавайх)
3. Эсрэг утга бүхий төсөөт үгс
Жишээ нь: энд-тэнд, эсрэг-тэсрэг
4. Зүйлчилсэн бүхий төсөөт үгс
Жишээ нь: (алаг//элэг(доог), сэжиг//сүжиг) гэж ангилж байна.
Ойролцоо үг ба ойролцоо
утгат төсөөт үгсийн адил буюу ойролцоо тал
1. Нэг үгсийн аймагт тус тус багтдагаараа ижил
Ойролцоо үг(sino): аажим~алгуур~удаан
Ойролцоо утгат төсөөт үгс(paro): хатах~хатуурах~хатангарих~хатангарших
2. Өмнөх үгээ захирах чадвараараа ерөнхийдөө ижил
Ойролцоо үг(sino): хүйтэнд/хүйтнээс хөлдөх~осгох~даарах~бээрэх
Ойролцоо утгат төсөөт үгс(paro): бие чилэх~ чилээрэх,
морь хурдлах ~хурдавчлах, эрдэнийг шинжлэх~ шинжих
3. Чөлөөт ба чөлөөт бус найруулгын ялгааг илтгэдгээрээ ижил
Ойролцоо үг(sino): ууган~ахмад~их~том гэдгээс “том”
гэдгийг нь чөлөөт найруулгад голдуу хэрэглэхийн дээр үг тус бүр нь өөр өөрийн
утгын нарийн ялгаатай юм.
Ойролцоо утгат төсөөт үгс(paro): инээх ~инээмсэглэх,
ичих~ ичингүйрэх, заах~зааварлах(~зааварчлах)
Ойролцоо ба төсөөт үгс нь олон талаар адил
боловч бас ялгаатай. Үүнд:
a) Ойролцоо төсөөт үгс нь нэг язгуураас эхтэй үгс байдаг(гажиг~гажуудах)
Ойролцоо үгс нь өөр өөр язгуурт үгс (бэлдэх~зэхэх~базаах~төхөөрөх) байдаг.
b) Ойролцоо төсөөт үгсийн үүр нь цөөн үгээс бүрдэх
(туух-тууварлах,
нэхэх-нэхэмжлэх) бол
Ойролцоо үгсийн үүр нь олон үгээс(дагах~мөрдөх~мөшгөх~хөөх~нэхэх~элдэх) бүрддэг.
c) Ойролцоо төсөөт үгс нь өөр хоорондоо нэмэлт дагавраар
ялгардаг
(онгирох~онгироотох=”оо” дагавар) бол
Ойролцоо үгс нь утга ойролцоо дагавраар ялгарах (нийлэх~нийцэх= “л~ц”, отоглох~оторлох “л~р” утга ойролцоо дагаврууд) нь бий.
Төсөө утгат үгийн хэлбэр нь төстэй байх бөгөөд
утга нь хэдэн янз байна.
Төсөө утгат үг нь:
1. Утгын хоёр төвтэй байна.
2. Үгийн гарлын хувьд ямар нэгэн ижил эштэй байна.
Цагаан-цэгээн гэсэн төсөө үг нь:
¬
Хоёул
өнгө илтгэхээрээ адилавтар боловч нэг нь тод цагаан өнгө, нөгөө нь цэнхэвтэр
өнгө гэсэн утгын 2 төвтэй юм.
¬
Энэ 2
үг нь ца-,цэ- хоёулаа өнгө илэрхийлсэн хувилбар язгуураас бүтсэн тул гарлын нэг
эштэй болно.
Монгол хэлний хөгжлийн
нэн өвөрмөц онцлогоос шалтгаалан нэгэн үг долоон утгын төвтэй байх нь ч бий.
Жишээ нь: харзгар, хэрзгэр, хирзгир, хорзгор, хурзгур, хөрзгөр, хүрзгүр, гэх
мэт
Монгол хэлний төсөө утга
үгийг эгшиг үсгийн сэлгээн дээр үнлэслэж:
Төсөө утгат үг бол үгийн сан-утгазүйн
бас нэгэн чухал ай юм. Зарим хэлшинжээчдийн зөвхөн дуудлагаараа төсөөтэй, утга
ондоо үгсийг төсөөт үг гэж үзэх нь найруулгазүй, яруу найргийн хэл найруулгад
онц холбогдолтой боловч, утга судлалд тийм ч холбогдолтой бус юм. Ийм үгс монгол хэлнээ арвин бий.
Жишээ нь: яруухан-даруухан, энх- мөнх, мяндас-шандас
Энэ нь монгол зүйр цэцэн
үгийн дотор өргөн байдаг.
Ø Сэжгэээр өвдөж,
сүжгээр эдгэх
Ø Уул биеийг зовооно, уур морийг зовооно.
Ø Сумаа харваад, нумаа
нуух
Ø Хүн ёс
дагана, нохой яс дагана
Ø Гаднаа
гяланцаг, дотроо паланцаг
Ø Сайн нэрийг хүсэвч
олдохгүй, муу нэрийг хусавч
арилахгүй гэх мэт
Төсөө утгат үгийг уран
зохиолд хэрэглэсэн байдал:
è Их зохиолч Д.Нацагдорж “... орчин тойрон зэргэлсэн уулс
бэрх өндөр, сэрвэн хад сэхийлцэн сахайлцан сүр жавхлан хэтэрхий, ой шугуй нягт
зузаан, ус булаг хоржигнон хуржигнана” (Үзэгдээгүй юм)
è “... зам дахь уул давааг ч андахгүй, энхэл донхлыг ч
эндэхгүй”
(Соёлыг гайхав)
Монголын утга зохиолд
зохиолын дүрийн нэрийг
·
Элдээ
Дэлдээ хоёр,
·
Жигмэд
Тогмид хоёр,
·
Алтанхүү
Мөнгөнхүү хоёр,
·
Долоон
хожгор, нэг можгор,
·
Могжоохон
даагатай Жогжоохон хүү гэх мэтчилэн нэрийдсэн нь төсөө утгат үгийн хэрэглээ мөн
юм.
II. Бүлэг Монгол хэлний төрөл буюу зүйлчилсэн үг
2.1 Монгол хэлний төрөл буюу зүйлчилсэн үгсийн
тухай ойлголт
Тодорхойлолт : Утгын хувьд ялгаатай боловч, нэгэн төрөл зүйл ангид хамаарах бүлэг үгсийг
төрөл үг буюу гипоним гэнэ.
Төрөл үг нь үгсийн хоорондын зэрэгцсэн харьцааны нэг
хэсэг бөгөөд багтсан ба багтаасан нэгжүүдийн харьцаа юм. Төрөл үгийн нэг онцлог
нь өөр хоорондоо ойролцоо нэр болдоггүй.
Төрөл үг нь нэгэн ерөнхий утгатай үгсийн
доторх бүрэлдэхүүн хэсгийн заадаг
бол утгын орны үг
нь нэг ухагдахууныг бүрэлдүүлж буй хэсгүүдийг нэрлэдгээрээ ялгаатай.
Төрөл утгат үг нь үгийн утгын орон,
зүйлчлэлтэй шууд холбоотой ойлголт бөгөөд орчин үед хэлний үгийн санг тогтоон
цээжилж эзэмшихэд дөхөм арга болдог байна.
2.2.
Төрөл утгат
үгийн ангилал
Төрөл утгат үгийн учир
шалтгааны харьцааны доод, дээд гишүүдийг
1. Төрөл нэр
Төрөл нэр гэдэг нь үгийн ухагдахууны
багтаамжаар явцуу, ерөнхийлөх чанар эрэмбээр доогуур, бусад үгэнд багтан
эрхшээгдсэн үгс юм.
Жишээ нь: хуш,
хус, нарс, улиас, хайлаас, хар мод зэрэг зүйл юмсын нэрсийг “мод” гэх аймаг
юмыг заасан үгтэй жишвэл, доод буюу
төрөл нэр болно.
2. Төлөөлсөн нэр
Төлөөлсөн
нэр гэдэг нь үгийн ухагдахууны багтаамжаар өргөн, ерөнхийлөх чанар эрэмбээр дээгүүр,
бусад үгийг багтаан эрхшээсэн үг юм.
Монгол хэлний төрөл
утгат үг нь нэр үгээр байхаас гадна, үйл үгээр тохиолдож байна. Жишээ нь:
Оёх гэдэг үйлийг төлөөлсөн нэр нь: шаглах,
хавах, хөвөрдөх, эмхэрдэх, торгох гэх зэрэг үйл төрөл нэр байж, нэр үгсийн
нэгэн адил төрөл утгат үг болж, энэ айг бүрдүүлж байна. Төрөл утгат үг нэр ба
үйл үгээр байж болох жишээг авч үзье.
а.
Шаглаас, хаваас, нэвтгэлзээс, эмхэрдээс, хөвөрдөөс---Оёо
алхаа, шогшоо, ергөө, хатираа, цогио,
жороо, сайвар---морины явдал
b. Шаглах, хавах, нэвтгэлзэх, эмхэрдэх, хөвөрдөх---Оёх
алхах, шогшох, ергөх, хатирах, цогих,
жороолох, сайварлах----явах
2.3.
Төрөл утга бол шатлан
харьцах утгын харьцаатай байдаг.
A. Тэнгэр мандал утгын оронт
Ангараг,
Буд, Бархасвадь, Сугар, Тэнгэрийн ван, Далай ван, Дэлхийн ван, .............. .
Нарны аймгийн ертөнц............... . Тэнгэр мандал
B. Шим ертөнцийн утгын
оронт
1. Хүн төвт төрөл утгат үг
ü Аав, эцэг, авга, өвөг, хүү, хүргэнàэрэгтэй хүнà шим ертөнц
ü Ээж, эх, нагац, эмэг эх, охин, бэрàэмэгтэй хүнà шим ертөнц
ü Багш, эмч, эдийн засагч, ня-бо, тогоочàмэргэжилà шим ертөнц
2. Амьтан төвт төрөл утгат үг
¬ Хонь, ямаа, адуу, үхэр, тэмээàмалàамьтанà шим ертөнц
¬ Чоно, үнэг, туулай, хярс, мануул, тарвагаàамьтанà шим ертөнц
¬ Шаазгай, хун, цэн,
тоодог, тогоруу, ангирàшувууà шим ертөнц
¬ Хорхой, өт, ялаа, шумуул, хэдгэнэ, батганаàшавьж àшим ертөнц
3. Ургамал төвт төрөл утгат үг
Ø Хар мод, хуш, хус, улиас, нарс,бургасàмод àшим ертөнц
Ø Сарнай,хонгорзул, жамъянмядаг, гэсэртàцэцэгà шим ертөнц
Ø Мойл, нэрс, тошлог, гүзээлзгэнэàжимсàургамал шим ертөнц
Ø Хиаг, ерхөг, хазаар өвс, хялгана, мангинаàөвсàургамалà шим ертөнц
C. Сав ертөнцийн
утгын оронт
1. Газар төвт төрөл утгат үг
v
Боржин,
гантиг, гөлтгөнө, жонш, билүү, мана→àчулууàсав ертөнц
v
Элс,
шороо, шавар, манхàхөрсà сав ертөнц
v
Уул,
тал, хөндий, толгой, хоолойàгазар нутагàсав ертөнц
2. Ус төвт төрөл утгат үг
·
Гол,
мөрөн, шанд, сувагàурсгал усàсав ертөнц
·
Нуур,
цөөрөм, далай, цээлàтогтмол усàсав ертөнц
·
Бороо,
мөндөр, шамаргаàтунадасàсав ертөнц
3. Байгалиийн үзэгдэл төвт төрөл утгат үг
« Салхи,шуурга,нөөлөг Байгалиийн үзэгдэл сав ертөнц
« Цахилгаан, тэнгэрийн дуу, аянга Байгалиийн үзэгдэл сав
ертөнц
4. Эд агуурс,юм төвт төрөл утгат үг
§
Гэр,
майхан, урц, эмбүүлàорон байр àсав ертөнц
§
Ташуур,
хазаар, ногт, тушааàхэрэглэлà сав ертөнц
§
Хувин,
тогоо, данх, аяга,тавагàсав суулгаà сав ертөнц
§
Өрөм,
зөөхий,бяслаг, цөрөмàцагаан идээà сав ертөнц
§
Шүүс,
бууз, бүхэл мах, бантанàулаан идээ àсав ертөнц
§
Дээл,
гутал, цув, малгайàхувцасà сав ертөнц
D. Хөдөлгөөн утгын оронт
1. Тэнгэр мандалын утгын орны үйл хөдлөл:
ü
Ургах,
гарах, мандах, цухуйх, хөөрөх, хүүшлэх, таших,хиртэх, нарны хөдлөл - хөдөлгөөн
2. Шим ертөнцийн утгын орны үйл хөдлөл:
« Ярих ,өгүүлэх, хариулах, хэлэх
« Явах, алхах, гүйх, харайх
« Бодох, санах, харамсах, уурлах, баярлах
« Бичих, зурах, туурвих.....à хүний үйл хөдлөл
« Хургалах, ботголох........àтөллөх хөдөлгөөн
« Хазах, тангарах, үргэх, таврах......à.мал аашлах хөдөлгөөн гэх мэтээр шим ертөнцөд амьдрагч
бүхний хөдөлгөөн зүйл зүйл болно.
3. Сав ертөнцийн утгын орны үйл хөдлөл:
v
Хагарах,
хатах, хөдлөх, доргих àгазрын хөдлөлàхөдөлгөөн
v
Урсах
,асгарах, олгойдох àусны хөдлөлàхөдөлгөөн
v
Салхилах,
шуурах, исгэрэх,à салхины хөдлөлàхөдөлгөөн
v
Хуучрах,
унах, ярайхàгэрийн хөдлөлàхөдөлгөөн
4. Хийсвэрлэл утгын орны хөдлөл:
·
Хорлох,
алгадах, шүглэх, авахàчөтгөрийнхөдлөлàхөдөлгөөн
No comments:
Post a Comment